Христэч үйлчлэлийн сертификат олгох хөтөлбөрийн оройн ангийн оюутны гэрчлэл

Миний нэрийг  М.Ишдорж гэдэг. Би одоо 65 настай, Аврагч Есүсийн Хайр чуулганд үйлчилдэг. Миний бие МТӨСТ-ийн оройн ангид сурдаг бөгөөд саяхан Есүс Христийн амьдрал 4 номыг сурч дууслаа. Уг хичээлээр Есүсийн зовлонгийн жилийн тухай нарийн үзлээ. Зовлонгийн жилийг ойртон ирэх 6-н сар болон холдон одсон 6-н сар гэж хуваадаг юм байна. Энэ хугацаандаа Есүс гурван том аялал хийсэн бөгөөд үүнд нь 1. Бетсайд  2. Фойникийн Тир, Сидон 3. Кайсер Филип хүрсэн байх юм. Тус аялалын хугацаанд олон гайнхамшиг болон сургаалуудыг зааж байсан бөгөөд энэ бүхнийг сурч байх үед бид өөрсдийн амьдралдаа олон зүйлсийг ухаарч бас олон зүйлсээ засах боломж гарсан бөгөөд миний амьдралд, зүрх сэтгэлд маш их эдгэрэл өөрчлөлт болсон юм. Энэ бүхнийг хийж өгсөн Бурхандаа их талархаж байна. Мөн Есүс Эзэн маань өөрийнхөө үхлийн талаар болон амилалтынхаа талаар олон удаа дагалдагч нартаа хэлж байсан хэдий ч тэд түүнийг нь ойлгож хүлээн авалгүй тоомжиргүй хандаж байсан байна. Энэ бүхэн нь намайг болон манай ангийнханд маш том сургамж болж өгсөн бөгөөд үүнээс цааш Бурханы үг бүрт илүү гүн гүнзгий анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг ойлголоо.

Previous Article
Next Article