Христитгэлт гэр бүлийн амьдрал
Христитгэлт гэр бүлийн амьдрал
Сургалтын дөрөв дэх жилийн эхний сурах бичиг; үндсэн хичээл
Танилцах цугларалт, хичээлийн арван цугларалт, дадлага ажлыг дүгнэх хоёр цугларалт, шалгалт өгөх цугларалт нийтдээ арван дөрвөн цугларалттай
13 долоо хоногтой, 3 кредит
Энэ сургалтаар гэрлэлт, гэр бүлийн амьдрал болон гэрлэх ханиа олох, гэрлэлтийн харьцааг босгон байгуулах, гэр бүлийн санхүү, эцэг эх байх, үл итгэгч гэр бүлийн гишүүдтэй хэрхэн харилцах зэрэг гэр бүлтэй холбоотой асуудлуудын талаарх Библийн зарчмуудыг үзнэ.
Хичээлийн гарчиг:
1A Гэр бүлийн үүрэг; 1Б Христ дотор би хэн бэ?
Дадлага ажил: төрсөн гэр бүл; сэтгэлзүйн дөрвөн хэрэгцээ
2A Сүнсний хувьд нэн тэргүүнд тавих зүйлс; 2Б Харилцаанд маань ерөөлийг авчирдаг зүрх сэтгэлийн хандлагууд
Дадлага ажил: Миний нэн тэргүүнд тавих гүйлс; бардам зан/ залхуурал
3A Айдас эмээлтээ даван туулах нь бидний харилцаанд ерөөлийг авчирдаг; 3Б Харилцаанд маань ерөөлийг авчирдаг зүрх сэтгэлийн хандлагууд
Дадлага ажил: Айдас түгшүүр, уур цахалтай тулах нь
4A Хэл амаа захирах нь; 4Б Ахмад настныг хүндлэх нь
Дадлага ажил: Хэл яриагаа захирах нь; ахмадаа хүндлэх нь
5A Ганц бие хүмүүс үнэлж хүндлэх нь, 5Б Ухаалгаар үерхэх нь
Дадлага ажил: Ганц бие хүмүүс үнэлж хүндлэх нь; Дурлал хайрын гурван урхи / хөнөөлтэй есөн зан байдал
6A Дурлал хайр ба ээнэгшсэн хайр; 6Б Гэрлэлтийн талаарх Библийн зарчмууд 1
Дадлага ажил: Хайрыг барьж байгуулах таван арга зам;
7A Гэрлэлтийн талаарх Библийн зарчмууд 2; 7Б Хань ижлээ ухаалгаар сонгох нь
Дадлага ажил: Гэрлэлттэй холбоотой долоон ээдрээтэй асуудал; Би идэвхтэй, сүнсээр өсөж байгаа итгэгч хүн үү?
8A Жинхэнэ хайрын нууцууд; 8Б Нөхөр, эхнэрийн сэтгэлзүйн хэрэгцээ
Дадлага ажил: Би жинхэнэ хайрыг хэр сайн харуулдаг вэ?; Сэтгэлзүйн хэрэгцээ
9A Гэрлэлтээс гадуурх янаг амрагийн харьцаанд орохоос сэргийлэх нь; 9Б Эрүүл саруул бэлгийн амьдрал
Дадлага ажил: Сургалт үгс номын завхайрлын тухай сургалт; тачаангуй зан байдлаас зайлсхийх нь
10A Үйлчлэн-удирдагч нөхрийн хувьд эхнэрээ хайрлах нь – Захирагддаг эхнэрийн хувьд нөхрөө хүндлэх нь; 10Б Эрүүл бус гэрлэлтдээ эдгэрлийг хүлээн авах нь – Бурханд дуулгавартай байснаар ерөөл ирдэг
Дадлага ажил: Үйлчлэн-удирдагч нөхөр, – Захирагддаг эхнэр; Эрүүл бус гэрлэлтдээ эдгэрлийг хүлээн авах
Христитгэлт гэр бүлийн амьдрал
Хичээлд тавигдах шаардлагууд:
Кредит авахын тулд, нийтдээ 80% буюу түүнээс дээш оноо авах ёстой.
Нийт үнэлгээ хэрхэн тооцох тухай:
Гэрийн судлал:
Төгсөлтийн шалгалт авахаас өмнө бүх хичээлийг хийж дууссан байх ёстой. Бүх шaлгaх асуултад хариулж, өгөгдсөн aжлыг бүрэн хийсэн бол 100 оноо. Шaлгах асуултад хариулж хийгээгүй тохиолдол бүрд 100 оноогоос 10 оноо хaснa.
Бүлгийн цугларалт:
Тогтмол ирсэн бол 100 оноо; тасалсан юм уу байхгүй байсан тохиолдол бүрд 10 оноо хaснa.
ГУРВААС ДЭЭШ УДАА ТАСАЛБАЛ КРЕДИТ ОЛГОХГҮЙ.
Дадлага ажил:
Төгсөлтийн шалгалт авахаас өмнө бүх дадлага ажлыг хийж дууссан байх ёстой. Бүх дадлага aжлыг цагтаа бүрэн хийсэн бол 100 оноо. Дадлага ажлыг хийх цагтаа хийгээгүй тохиолдол бүрд 5 оноо хaснa. Өөрөөр хэлбэл, төгсөлтийн шалгалт өгөх эрхтэй болохын тулд, бүх дадлага ажил гүйцэд дуусчихсан байх ёстой; тухайн долоо хоногийн дадлага ажил цагтаа хийсэн бол, 10 оноотой, хийх ёстой байсан цагаас хойш нөхөн хийсэн бол, 5 оноотой.
Төгсөлтийн шaлгaлт:
Оюутан бүх хичээлийг болон дадлага ажлыг хийж дууссан тохиолдолд төгсөлтийн шалгалт өгөх эрхтэй. Нийт оноо 100.
Эцсийн дүнг гаргах нь:
Эхлээд, тухайн оюутны шалгах асуулт (Б) ба төгсөлтийн шaлгaлтын үнэлгээг (В) хооронд нь нэмээд, хоёрт хувaaвaл онолын дүн (Г) гaрaх болно. Тэгээд, ирц (А), онол (Г) ба дадлагын үнэлгээг (Д) хооронд нь нэмээд, гуравт хувaaвaл эцсийн дүн гaрaх болно. 80% буюу түүнээс дээш оноо aвбaл амжилттай төгсөж, 3 кредит авна.
Гэхдээ эцсийн дүн нь 80% буюу түүнээс дээш оноотой байсан ч бүлгийн цугларалтаас ГУРВААС ДЭЭШ УДАА тасалсан тохиолдолд кредит олгохгүй.