ТӨС-ийн зохион байгуулалт

МОНГОЛЫН ТЕОЛОГИЙН ӨРГӨТГӨСӨН СУРГУУЛЬ

СУРГАЛТ БЭЛТГЭХ ХЭЛТЭС

Сургалт бэлтгэх хэлтсийн ажилтнууд сургалтын хөтөлбөрт орсон сурах бичиг, гарын авлагуудыг орчуулж, Монголын сёол сэтгэлгээнд уялдуулан засварлах, хуучин сургалтуудыг шинэчлэн засварлах, номын эх бэлтгэл зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Мөн үүнээс гадна теологийн боловсрол эзэмшиж буй оюутануудад монгол хэлээр лавлах материал хомс байдгийг харгалзан судалгааны нэмэлт материал номнуудыг эрхлэн хэвлэдэг.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС

Сургалт зохион байгуулах хэлтсийн ажилтнууд Бүлгийн Хөтлөгч Бэлтгэх Сургалтыг зохион байгуулж хөтлөгчдийг бэлтгэж мөн ТӨС-ийн сургалтыг хэрэглэдэг чуулгануудад айлчилж чуулгануудад явагдаж байгаа бүлгүүдийн явцтай танилцаж бүлгийн хөтлөгч болон бүлгийн оюутануудад бүлгийн талаар болон санаа оноог хуваалцаж, бүлгийн мэдээллүүдийг авч, хадгалах, мэдээллийг боловсруулах, түгээх ажлыг хийдэг.

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС

Захиргааны хэлтсийн ажилтан нь ажлын байрны зохион байгуулалт болон ажлын үйл ажиллгаанд шаардлагатай эд зүйлсээр хангах, бэлтгэн гаргаж буй сургалтын сурах бичиг ном тохимолыг хэвлэх, хэрэгцээтэй чуулгануудад борлуулах зэрэг ажлыг хийдэг. Мөн санхүүгийн ажилтан санхүү бүртгэлийн зохион байгуулалтыг хийдэг.