Ажлын ертөнц
Танилцах цугларалт, хичээлийн долоон цугларалт, шалгалт өгөх цугларалт нийтдээ есөн цугларалттай
8 долоо хоногтой, 1.5 кредит
Энэ сургалт нь ажил хөдөлмөрийн талаарх Библийн ойлголт, Бурханы ажлын тухай, Бурхантай хамт ажиллах тухай, мөн ажил дээрх харилцаа, зорилго ба хөдөлгөгч хүчний тухай, ажил дээрээ эрх мэдлээ хэрхэн ашиглах тухай болон ажилгүй хүмүүсийн тухай өгүүлдэг.
Хичээлийн гарчиг:
Танилцах хичээл: “Ажил” гэж юу вэ?
1A Бурхан бол ажилчин; 1Б Бурхан “ажилласаар байна” (Иохан 5:17); 1В Бид Бурханы ажилд хэрхэн хандах вэ?
2А Бурхантай хамтран ажиллагч 2Б Ажил төрлийн зөв харилцаа; 2В Ажлын эрх (ивээл), үүрэг
3А Уналт бидний ажил хөдөлмөрт нөлөөлсөн нь; 3Б Христийн золилт бидний ажил хөдөлмөрт нөлөөлсөн нь; 3В “Хэрэв давс амтаа алдвал” (Мт 5:13)
4А Зорилго; 4Б Сөрөг оноо; 4В Бурханы өгсөн зорилгын төлөөх дуудлага
5А Сэдэл хандлага ба өөрийгөө зориулах байдал; 5Б Ажил хийвэл дуусга: Ажлаа өөрчлөх нь; 5В Гал дундуур тэсвэрлэн гарах нь
6А Эрх мэдэлтэй байх; 6Б Эрх мэдэлд захирагдах нь; 6В Ажил дээр гардаг асуудал ба түүнийг шийдвэрлэх нь
7А Ажил болон гэр бүл дэх эмэгтэй хүний үүрэг; 7Б Амралт, алжаалаа тайлах, тэтгэвэр; 7В Ажилгүйдэл ба цомхотгол
Ажлын ертөнц
Хичээлд тавигдах шаардлагууд:
Кредит авахын тулд, нийтдээ 80% буюу түүнээс дээш оноо авах ёстой.
Нийт үнэлгээ хэрхэн тооцох тухай:
Гэрийн судлал:
Төгсөлтийн шалгалт авахаас өмнө бүх хичээлийг хийж дууссан байх ёстой. Бүх шaлгaх асуултад хариулж, өгөгдсөн aжлыг бүрэн хийсэн бол 100 оноо. Шaлгах асуултад хариулж хийгээгүй тохиолдол бүрд 10 оноо хaснa.
Бүлгийн цугларалт:
Тогтмол ирсэн бол 100 оноо. Тасалсан юм уу байхгүй байсан тохиолдол бүрд 100 оноогоос 10 оноо хaснa.
ХОЁРООС ДЭЭШ УДАА ТАСАЛБАЛ КРЕДИТ ОЛГОХГҮЙ.
Дадлага ажил:
Энэ хичээлийг сурах явцдаа бүлгээрээ хамтарч нэг удаа сайн дурын ажил зохион байгуулах хэрэгтэй. Энэ нь оюутнуудын дадлагын кредитээ авах нөхцөл болно. Тухайн дадлага ажилд бүлгийн гишүүн нэг бүр заавал оролцох ёстой ба оюутан тус бүрийн тухайн үйлчлэлд зориулж байгаа цаг юм. /дор хаяж 14 цаг байх ёстой./
Төгсгөлтийн шалгалт: нийт оноо 100 оноо.
Эцсийн дүнг гаргах нь:
Тухайн оюутны гэрийн судлал, бүлгийн цугларалт ба төгсөлтийн шалгалтын үнэлгээг хооронд нь нэмээд, гуравт хувaaвaл эцсийн дүн гaрaх болно. 80-аaс дээш оноо aвбaл амжилттай төгсөж, 1.5 кредит авна.
Гэхдээ эцсийн дүн нь 80-аас дээш оноотой байсан ч бүлгийн цугларалтаас ХОЁРООС ДЭЭШ УДАА тасалсан юм уу дадлага ажилд оролцоогүй тохиолдолд кредит олгохгүй.