ХҮСОХ-ийн Есүс үхлээс амилсаны баяр боллоо
Монголын Теологийн Өргөтгөсөн Судлалын Төв нь өргөтгөсөн хэлбэрээр теологийн боловсролыг монгол туурагтан даяар олгоод зогсохгүй өөрсдийн дотоод боломжоо ашиглан Христэч Үйлчлэлийн Сертификат Олгох Хөтөлбөрийн /ХҮСОХ/оройн ангийг өөрийн байрандаа явуулдаг билээ. Бид тус сургалтаа долоо хонгийн Даваагаас Баасан гарагуудад оройн цагаар хичээллүүлдэг юм. Тус оройн ангид нийтдээ 40 гаруй оюутан суралцаж байна. Өнгөрөгч мягмар гарагт буюу 2012.04.24 нд ХҮСОХ-ийн оюутнуудын маань Есүс үхлээс амилсан баяр болж өнгөрлөө. Тус баярт нийт 40 орчим оюутан багш хамрагдсан бөгөөд баяр маань оюутнуудыг хооронд нь нөхөрлүүлэн танилцуулсан гайхалтай үр дүнтэй болж өнгөрлөө. Энэ удаагийн баярыг оюутнууд маань үндэснийхээ хувцсаар чимсэн явдал үнэхээр сайхан байлаа.
Тэд залбирч Эзэнийгээ магтаж Түүний үгнээс сурахдаа маш дуртай
Бурханыг өөрт өгөгдсөн авъяасаараа магтаж, бусдад юу сурснаа гэрчилж хуваалцна гэдэг бол тэдний хамгийн дуртай зүлс.
Мөн тус баярын үеэр оюутнуудын хооронд нийтийн бүжиг, хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан ба мөн сонирхолтой зүйл болсны нэг нь хамгийн гоё үндэсний дээлтэй оюутныг шалгаруулж шагнал гардуулсан юм. Уг шалгаруултанд түрүүлсэн оюутны дээл нь 100 гаруй настай буюу түүний эмэг ээж нь өмсөж байсан түүхтэй учраас шалгарсан юм.