ХҮСОХ-ын төгсөлт Эрдэнэт хот
2012 оны 6-р сарын 3 нд Орхон аймгийн Эрдэнэт хотноо Христэч Үйлчлэлийн Сертификат Олгох Хөтөлбөрийн гурав дахъ төгсөлт болж өнгөрлөө. Энэ удаагийн төгсөлт нь одоогоос 7 жилийн өмнө буюу 2005 оноос эхэлсэн бөгөөд өнөөдөр тэд өөрсдийн сургалтынхаа үр дүнг үзэж Азийн Теологийн Холбооноос магадлан итгэмжлэгдсэн сертификатаа хүлээж аван төгсөлтийнхөө баяраа тэмдэглэж байгаа билээ. Төгсөлтийн баяр нь “Есүсийн чуулган”-ы ням гарагийн мөргөлтэй хамт болсон бөгөөд пастор Баттогтох Эзэний үгийг дамжуулж төгсөгчидөд болон нийт итгэгч нарт урам өгөв. МТӨСТ-ийн захирал Б.Наранбаатар нийт итгэгчдэд хандан сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулж мөн төгсөгчид маань ямар их замийг туулж өнөөдрийн энэ өдөрт ирсэн тухай гэрчлэв.
МТӨСТ-ийн зөвлөх А.Грейм төгсөгчиддөө хандан захиас үг хэлснээр сертификат гардуулах ёслол эхлэж Д.Нансалмаа, Ж.Насанзаяа, М.Хишигт , Б. Оюунчимэг, Ш. Отгон, М.Должинжав , Ч.Мэндбаяр нарын 7 оюутан ХҮСОХ-ын гурав дахъ төгсөгч нар боллоо.