ХҮСОХ-ийн хөтлөгчдийн кемп

 Өнгөрсөн 7-р сарын 4-5-ны  хооронд Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт байдаг “Байгалийн нууц” амралтын газарт Монголын Теологийн Өргөтгөсөн Сургалтын Төвийн Христэч Үйлчлэлийн Сертификатын шатны хөтлөгчдийн ээлжит зуны семинар болж өндөрлөлөө. Тус семинарт нийт Монгол орны маань өнцөг булан бүрээс 30 гаруй цуглааны

          50 орчим хөтлөгчид оролцлоо. Энэ удаагийн семинар нь хөтлөгчдийг хооронд нь нөхөрлүүлсэн,  Эзэн дотор бие биенээ урамшуулж нэг нэгнээсээ суралцсан цагаар дүүрэн байлаа. Орон нутгийн сертификатын шатны хөтлөгчид маань талбар дээр ямар бэрхшээл тулгарч байгаа болон хэрхэн даван гарч шийдэж буйгаа бие биедээ хуваалцаж байлаа.

   

Хөтлөгчдийн ярианаас онцлон дурдвал :

– Чуулганд ирсэн шинэ итгэгчид болон үйлчлэгчид шат шатны МТӨСТ-ийн сургалтанд хамрагдсанаар маш их өөрчлөлт гарч байна харин үүн дээр манай чуулгануудийн пастор ахлагчид өөрсдийн зүгээс чадах хэрээрээ дэмжиж өгвөл илүү сайн байна гэж байлаа. Ийнхүү энэ удаагийн ХҮСОХ-ийн хөтлөгчдийн кемп урам зориг, Эзэний үг, хайрын нөхөрлөлөөр дүүрэн болж өндөрлөлөө. Бүх хөтлөгч нартаа үйлчлэлийн арвин их амжилт хүсэн ерөөе.

Previous Article
Next Article