“Зайлуулагдашгүй сайн нь…” семинарын тухайд
Монголд анх удаагаа Монголын Теологийн Өргөтгөсөн Сургуулийн санаачлагаар Библийн боловсролын семинар энэ сарын 24 нд 1-р цуглааны байранд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус семинарт 300 орчим итгэгчид хамрагдсан бөгөөд тэдий хувьд библийн боловсрол хувь итгэгч хүний хувьд ямар чухал болох мөн энэ боловсролыг хэрхэн олж авах талаар зүрх сэтгэлдээ тээсэн чухал сургалт боллоо.
Семинарт нийт 7 н илтгэгч, пасторууд номлож Эзэний үгээс урамшуулан ятгасан бөгөөд тэдний хөндсөн асуудлууд нь өнөөгийн Христ итгэгчдийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд байсан юм. Номлогчдын тухайд: МТӨСТ-ийн захирал, 1-р чуулганы пастор Б.НАранбаатар, Үүрдийн гэгээ чуулганы тэргүүн пастор Ц.Цэцэнбаатар, Залбирлын өргөө чуулганы тэргүүн пастор Д.Лхагвасүрэн, Библийн сургалтын төвийн багш Ч.Амартунгалаг, Просбитериан теологийн төвийн хичээлийн эрхлэгч Ж.Мөнхболд болон 1-р цуглааны тэргүүн пастор Б.Мөнхбаатар нар байлаа.
Мөн тус семинарын үеэр бусад библийн сургуулиудын танилцуулах булан гарч хүрэлцэн ирсэн итгэгчдэд өөр өөрөсдийн үйл ажиллагааны тухай танилцуулж мэдээ мэдээллээр хангаж байлаа.
МТӨСТ-ийн оройн ангийн оюутнууд маань семинарын өдрийн цайны цагаар хоол бэлтгэн борлуулж сургуулийнхаа /МТӨСТ/ байранд хандивлсан явдал нэлээд сонирхолтой бөгөөд онцлохоор үйл явдал болсон билээ. Мөн итгэлийн ахан дүүс маань манай сургуулийн байранд зориулан өргөл өргөж байлаа.
Ийнхүү анх удаа зохион байгуулсан энэхүү семинар маань олон хүмүүст үр өгөжөө өгсөн нэлээд сонирхолтой болж өнгөрлөө. Цааш цаашдаа тус семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно.