Сертификатны шатны 3-дах төгсөлт
2012 оны 12-р сарын 16-нд “Үүрдийн Гэгээ” чуулган дээр Ганболд пастороор хөтлүүлсэн Христэч Үйлчлэлийн Сертификат олгох хөтөлбөрийн 4- дэх удаагийн төгсөлт боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр нийт 6-н хүн төгссөн бөгөөд тус бүлэг нь одоогоос 4-н жилийн өмнө буюу 2009 онд эхлэж байсан байна. Дашрамд дурдахад уг төгсөлт нь “Үүрдийн гэгээ” чуулганы хувьд 3 дахъ төгсөлт нь болж байгаа юм байна.
Гэрчлэл
“Үүрдийн Гэгээ” чуулганы итгэгч МТӨСТ-ийн оройн ангийн ХҮСОХ-ийн оюутан Мягмар Эзэнийг гэрчлэлч байгаадаа Эзэн Бурхандаа талархаж байна. Миний бие нь Есүс Христэд итгэхээс өмнө махан биеийн хүслээр амьдарч Бардам сэхүүн зантай, Хуурамч шүтээн шүтдэг, Өвчин зовлон ихтэй, айдас хүйдэст, баригдсан ганцаардсан яаруу сэтгэлийн гэм нүгэл дунд амьдарч байлаа. Түүгээр барахгүй Есүс Христийг гадаадын орны үлгэр дотог гэж шоолж буруутгаж хүмүүст хэлдэг байсан. Гэвч миний сэтгэл нэг Аврал тусламж хайж байсан. Учир нь 2007 онд нөхөр маань нас барж сэтгэлийн маань хоосон том орон зайг хэн нэгэн нөхөх хэрэгтэй мэт санагдаж, дээрээс нь хүү маань 16 жилийн турш архи ууж гэр бүл ээжийгээ зовоож байсан. 2008 оны ивээлт тэр өдөр надад зөвшөөрөгдсөнд Эзэнд талархаж байна. Энэ үеэс эхлэн “Үүрдийн Гэгээ” цуглаанд очиж үзлээ. Үнэхээр Эзэн Бурхан гэж байдаг юм бол миний амьдралыг өөрчлөж, амар тайван ирвэл үнэхээр би итгэж таны төлөө өөрийнхөө амьдралыг зориулна гэсэн сэтгэлээр хандаж байлаа. Үүрдийн гэгээ цуглаанд явагдаж байсан Төгс Төгөлдөр Амь /ТТА/ Төгс Төгөлдөр Гэрэл /ТТГ/ хичээлүүдэд сууж цааш нь үргэлжүүлэн суусаар 4 жилийг дуусгалаа.
Энэ хугацаанд миний амьдралд маш их өөрчлөлтүүд гарч Эзэн Бурхандаа талархалаар дүүрэн сэтгэлээр гэрчлэж байгаадаа баяртай байна. Миний бардам сэхүүн зан маань Есүс Христийн Амьдрал номыг үзэх явцад Есүс Христ төлөв даруу зантай, Бурханы хүү байтлаа олны төлөө амиа өргөхөөр ирсэн Есүсийн даруу сэтгэлээс их зүйлийг сурч Бусдийг хайрлах уучлах, бусдыг өөрөөсөө илүү гэж хүндлэх, өрөвдөн хайрлах сэтгэлийг Эзэн надад зөвшөөрч өгсөн байна. манай анги хамт олон бие биентэйгээ нөхөрлөж, жаргал зовлон хамтдаа хуваалцаж байсан.
Манай гэр бүлд өөрчлөлт гарсан. Миний хүү Мөнхбатыг маань олон итгэгдийн залбирлын хүчээр Эзэний сүнс ажиллаж эхэлсэн байгааг харсан одоо хүү маань архинаас гарч ажил амьдрал нь тэгширч сайхан амьдарч байна..
Би өөрөө Эзэнд итгэснээр Түүний охин болж шинээр дахин төрж мөнх амьтай болсондоо Бурхандаа талархаж байна. Одоо манай бэр Янжмаа, 2 хүүхэд нь хүртэл Эзэнд итгэж Эзэн Есүсийнг Аврагч гэж хүлээн авсан.
Одоо би ТТА, ТТГ номоор дамжуулан 3 хүнийг төгсгөөд байгаа билээ. Мөн “Үүрдийн Гэгээ” цуглааныхаа итвэхтэй сайн үйлчлэгч болсон. библи уншиж 10/1 өргөлөө сайн өргөдөг болсон байгаа. Миний амьдралд орж ирээд амьдралыг минь өөрчилж, зүрх сэтгэлийг шархийг идгээж өгсөн таньдаа талархаж байна.