Христ итгэлт номын үзэсгэлэн худалдаа

Монголд анх удаа Христитгэлт ном эрхлэн гаргагчдын холбооноос санаачлан Христитгэлт номын үзэсгэлэн худалдаа өнгөрөгч 12-р сарын 8-нд “Үүрдийн Гэгээ” чуулганы байранд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдаанд Монголын Теологийн Өргөтгөсөн Судлалын Төв нь өөрсдийн орчуулан гаргасан “Түүхийн балархай жим”,” Эсийн бүлгийн тэсрэлт”, “Шинэ гэрээний тайлбар толь”, “Библийн зурагт тайлбар толь”, “Үнэнийг мэд” болон “Хуучин гэрээг танилцуулахуй” зэрэг номнуудаараа оролцлоо. Уг өдөрлөгт МТӨСТ нь өөрийн сурах бичгүүдийг дэлгэн тавьж хүрэлцэн ирсэн зочдод танилцуулж, сонирхсон хүмүүст тайлбарлан өгч байлаа.

Previous Article
Next Article