Хэрэглэгчдийн Хурал- 2014 он

МТӨСТ нь хотын болон хөдөө орон нутгийн нийт Хэрэглэгчдийн ээлжит хурлыг 2014 оны 10-р сарын 16-ны өдөр Жэй-Си-Эс ОУБ-ын байранд амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Тус хуралд нийт 5 аймаг, хотын 20-иод чуулганы, 30 гаруй пастор ахлагчид болон ТӨС-ын Зохицуулагч, Хөтлөгчид оролцож Теологийн Өргөтгөсөн Сургалттай холбоотой сэдвүүдээр ярилцлага өрнүүлж хуралдлаа.

Энэ оны Хэрэглэгчдийн Хурлаар МТӨСТ байгууллага өнгөрсөн жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг товч танилцуулж, хөтөлбөртэй холбоотой статистик тоо баримт мэдээллүүдийг өгсөн бөгөөд, хүрэлцэн ирэгсдийн санал бодлыг сонсож нээлттэй ярилцлага өрнүүллээ.

Номлол- Бидний Цуглааны пастор Буйманбаатар

 

СЗБ Ш. Ганболд үйл ажиллагааны тайлан, статистик мэдээлэл танилцуулав:

МТӨСТ-ийн захирал Б. Наранбаатар ХҮСОХ-ийн тухай танилцуулж, ТӨС-тай холбоотой бусад мэдээллийг өгөн ярилцлага өрнүүлэв:

     

Previous Article
Next Article