МТӨСТ-ийн 2014 оны Зохицуулагчдын Хурал

МТӨСТөвийн 2014 оны ээлжит Зохицуулагчдын Хурал 10-р сарын 17-ны өдөр болж өнгөрлөө. Уг хурал Хөдөө Орон Нутгийн Зохицуулагчид, Нийт Зохицуулагчдын Хурал гэсэн хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд 4 аймаг, хотын зохицуулагчид хуралдаж, өнгөрөгч жилээ дүгнэн, ирэх оны төлөвлөгөө,сургалтын тухай ярилцлаа.

Хөдөө орон нутгаас, Увс, Ховд, Орхон, Дорнод аймгийн ТӨС-ийн зохицуулагчид ирж, өнгөрөгч хичээлийн жилийн тайлангаа танилцуулав. Тус хурлаар ХҮСОХ-ийн Оройн анги орон нутагт зохицож буй байдал, чанар, цаашдын хөгжлийг хэлэлцэж, Анхан Шатны Хөтөлбөрийн шинэчлэл болон таниулах сурталчилах тухайд Зохицуулагчдын санаа бодлыг сонсож, ТӨС-ийн удирдлагын зүгээс мөн заавар чиглүүлэлт өглөө.

Хот, хөдөөгийн нийт Зохицуулагчдын Хурлаар: Улаанбаатар хотын Зохицуулагчдын ажил байдалтай танилцаж, МТӨСТ-ийн 2014 оны үйл ажиллагааны тайлан, 2015 онд хийхээр зорьж буй ажил, төлөвлөлтүүдийг танилцуулав. Мөн тус байгууллагын захирал Б.Наранбаатар ТӨС-ийн Хөтлөгчийг чадваржуулах, нягт холбоотой ажиллах тал дээр зөвлөгөө хичээл өгсөн болно.

Ховд Аймгийн Зохицуулагч Ж.Алтанцаг тайлан тавьж байгаа нь  

 

Увс Аймгийн Зохицуулагч Нарантуяа тайлан тавьж байгаа нь:

 

 

 

 

 

 

 

Магтаал

СЗБ Ш.Ганболд Христэч Үйлчлэлийн Сертификат Олгох Хөтөлбөрийн тухайд:

Хэлэлцүүлгийн цаг

 

Previous Article
Next Article