Паулын амьдрал ба захидлууд—2
Илгээлтийн хоёр дахь аялал
Энэ сургалтын зорилго нь Тесалоник хотын чуулганд бичсэн захидал дахь сургаалыг судлах, үүнээс гадна бусдыг үйлчлэлд сургах, түүний арга барилаас суралцах явдал юм. Тус хичээл нь танилцах цугларалт, хичээлийн долоон цугларалт, шалгалт өгөх цугларалт буюу нийтдээ есөн цугларалттай 8 долоо хоногийн, 2 кредиттэй хичээл юм.
Дадлага ажил: Кредит авахын тулд энэ сургалттай холбоотойгоор илгээлтийн төсөл юм уу, итгэгч нарт зориулсан сургалт семинар, эсвэл нийгэмд үйлчлэх дадлага ажлын төсөл бичиж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, үнэлгээ хийх ёстой. Дадлага ажлын төслийн хийх зааварчилгаа дадлага ажлын дэвтэрт өгөгдсөн.
Сурах бичгийн тойм
- Хоёр дахь аяллын тойм, түүний захидлууд
- Силас Паулын хоёр дахь аялалд нэгдсэн нь, Тимот Паултай нэгдсэн нь, Паулын Тимотод бичсэн захидал
- Лук Паултай нэгдсэн нь, Паул Македонид, Паулын Филиппойчуудад бичсэн захидал
- Паул Тесалоникт, Паулын Тесалоникчуудад бичсэн захидал
- Берой: Афин уруу хийсэн аялал, Паул Афинд тунхагласан нь
- Коринтын анхны итгэгчид
- Коринтод Христийг үзсэн нь, Галлионы шүүлт, Коринт дахь чөлөөт нийгэм ба шүтээн шүтэх нь, Бие, бэлгийн харьцаа, Бурханы оршихуй
- Хоёр дахь аяллын төгсгөл – Давтлага: Паулын амьдрал, захидлууд