Энэ сарын 24 нд 10.00-17.30 цагийн хооронд 1-р цуглааны байранд ЗАЙЛУУЛАГДАШГҮЙ САЙН НЬ…сэдэвт библийн семинар зохион байгуулагдах гэж байна. Тус семинарын ерөнхий зохион байгуулагчаар МТӨСТ болон хамтран зохион байгуулагчаар Библийн Сургалтын Төв, Просбитериан Теологийн Төв, МЭЭ-ийн Теологийн алба, Үүрдийн гэгээ Христийн чуулган, 1-р цуглаан Христийн чуулган, Залбирлын Өргөө Христийн чуулган болон Гүүр тавигчид магтаалын үйлчлэлийнхэн оролцно.

Тус семинарын номлогчдоор:

1.      Наранбаатар /МТӨСТ-ийн  захирал/

2.      Цэцэнбаатар /Үүрдийн гэгээ чуулганы тэргүүн пастор/

3.      Мөнхбаатар /1-р цуглааны тэргүүн пастор/

4.      Мөнхболд /Просбетириан Теологийн Төвийн хичээлийн эрхлэгч/

5.      Түмэнбаяр /Библийн Сургалтын Төвийн хичээлийн эрхлэгч/

6.      Амартунгалаг /Библийн Сургалтын Төвийн багш/

7.      Лхагвасүрэн /Залбирлын өргөө чуулганы тэргүүн пастор/

Уг семинарт та хүрэлцэн ирсэнээр:

1. Библийн боловсрол нь заавал хүн бүрт хэрэгтэй гэж үү?

2. Библийн боловсрол нь юугаараа онцлог гэж?

3. Библийн боловсролыг заавал библийн сургуулиас л авах ёстой юу?

4. Библийн боловсрол нь зөвхөн пастор удирдагчдад л хамаатай гэж үү?

5. Би ажлаа хийнгээ библийн боловсрол олж авч болох болвуу?

6. Урлаг бидэнд библийн боловсролыг хэрхэн өгдөг юм бол?

гэх мэт асуултуудад хариулт авах болно.

Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй байвал 70150020, 91016863 утсаар лавлана уу.

 

Previous Article
Next Article