Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод АШБХБС боллоо
Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр хотод өнгөрөгч 2-р сарын 7-10-ны хооронд Бор-Өндөр Мөнхийн Гэрэл чуулгантай хамтран МТӨСТ-ийн анхан шатны бүлгийн хөтлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 9 хүн хамрагдсанаас 7 хүн төгсч 1 хүн лицензийнхээ эрхийг сунгуулав. Уг сургалтаар оюутнууд маань МТӨСТ-ийн анхан шатны бүлгийг хэрхэн хөтлөн авч явах, библийн системчилсэн боловсролыг өргөтгөсөн хэлбэрээр хэрхэн орон нутагт нь сургах гэх мэт чухал сэдвүүдээр суралцсан бөгөөд Бурханы ивээлээр шинэхэн хөтлөгчид маань өөр өөрсдийн бүлгийг эхлүүлэх чин хүсэлтэйгээр сургалтаа дүүргэн үйлчлэлдээ шамдан орцгоолоо.