Зүүн бүсийн аялал болж өнгөрлөө

Энэ сарын 16-21 ны хооронд МТӨСТ ийн ээлжит аялалуудын нэг болох Зүүн бүсийн аялал явагдаж өнгөрлөө. Тус аялалаар МТӨСТ ийн захирал Б.Наранбаатар болон зүүн бүсийн СЗБ Ц.Түвшинтөгс нар явсан бөгөөд аялалын маршруут нь Багануур – Бэрх/Хэнтий/ – Баянцогт/Сүхбаатар/ – Чойбалсан/Дорнод/ – Баруун урт/Сүхбаатар/ – Өмнөдэлгэр/Хэнтий/ – Улаанбаатар байлаа. Аялалаар тухайн бүс нутгийн чуулгануудын удирдагчид төдийгүй манай МТӨСТийн зохьцуулагч, хөтлөгч, оюутнуудтай уулзалт хийн тэдний бодол санаа бүлгүүдийн нөхцөл байдлуудын талаар газар дээр нь танилцаж санал хүсэлтээ солилцлоо. Аялалын үр дүнд Багануур болон Дорнод аймаг дахь чуулганууд хамтран Сертификатын шатны хөтөлбөр явуулхаар болов. Ингэснээр Сертификатын шатны хөтөлбөр маань орон нутгуудад илүү чанартай үр дүнтэй явагдах юм.

Хэнтий аймгийн Бэрх хотын Шинэ Эхлэл чуулган

Сүхбаатар аймгийн Баянцогт сум

Дорнод аймаг Чойбалсан хот

Сүхбаатар аймаг Баруун урт хот

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум

Previous Article
Next Article