Дагалдуулах дадлага ажил – Төгс төгөлдөр гэрэл
Дагалдуулах дадлага ажил – Төгс төгөлдөр гэрэл
МТӨС-ийн анхан шатны, Төгс төгөлдөр гэрэл хичээлийг хөтлөх;
сонгон дадлага ажил
Танилцах цугларалт, хичээлийн арван цугларалт, нийтдээ арван нэгэн цугларалттай
10 долоо хоногтой, 2 кредит
Төгс төгөлдөр гэрэл сургалт нь Библийн бүх номуудын талаар, мөн тэдгээр нь хүн төрөлхтөнд зориулсан Бурханы төлөвлөгөөний гайхамшигтай зураглалыг бидэнд өгөхийн тулд өөр хоорондоо хэрхэн уялдан холбогдож байгаа талаар маш сайн суурь мэдлэг, ойлголтыг өгдөг.
Энэ нь Библийн талаар хамгийн сонирхолтой баримтуудтай төдийгүй гүн гүнзгий судлалыг агуулсан. Энэ ном нь оюутанд Библийг хэрхэн судлах, мөн Христэд итгэгч хүний амьдралын сургамж, зааврыг өгдөг.
Хичээлийн гарчиг:
1А Библийг юутай адилтгадаг вэ?; 1Б Библийг хэрхэн хэрэглэх вэ?
2А Библи хэрхэн бичигдсэн бэ?; 2Б Библийн үнэн
3А Библийн зохион байгуулалт ба түүх; 3Б Хуулийн номууд (1): Эхлэл
4А Хуулийн номууд (2): Израилийн ард түмэн; 4Б Хуулийн номууд (3): Египетээс гарсан нь- Дэд хууль
5А Түүхийн номууд (1); 5Б Түүхийн номууд (2)
6А Түүхийн номууд (3); 6Б Яруу найргийн номууд
7А Эш үзүүлэгчдийн мэдээ (1): Шийтгэл ; 7Б Эш үзүүлэгчдийн мэдээ (2): Аврал
8А Шинэ гэрээний түүхэн нөхцөл байдал; 8Б Сайн мэдээний дөрвөн ном
9А Элч нарын үйлс; 9Б Чуулгануудад болон хувь хүмүүст
бичсэн захидлууд
10А Филиппой хотынхонд бичсэн захидал; 10Б Илчлэлт ном
Дагалдуулах дадлага ажил – Төгс төгөлдөр гэрэл
Хичээлд тавигдах шаардлага:
Оюутан нь МТӨС-ийн анхан шатны, Төгс төгөлдөр гэрэл хичээлээр гурваас дээш оюутантай бүлэг хөтөлж, дор хаяж нэг хүн нь амжилттай төгссөн байх .
Төгс төгөлдөр гэрэл хичээлийг сурсан оюутных нь төгсөлтийн оноо 80%-аас дээш байвал сургалтыг амжилттай хөтөлсөн гэж үзнэ.
Нийт үнэлгээ хэрхэн тооцох тухай:
Гэрийн судлал:
Бүх шaлгaх асуултад хариулж, өгөгдсөн aжлыг бүрэн хийсэн бол 100 оноо. Шaлгах асуултад хариулж хийгээгүй тохиолдол бүрд 10 оноо хасна.
Бүлгийн цугларалт:
Тогтмол ирсэн бол 100 оноо. Ирээгүй өдөр тутамд 10 оноо хасна. ХОЁРООС ДЭЭШ УДАА ТАСАЛБАЛ КРЕДИТ ОЛГОХГҮЙ.
Цээжлэх ишлэл:
Өгөгдсөн бүх ишлэлийг цээжилсэн бол 100 оноо; цээжлээгүй ишлэл бүрээс 10 оноо хасна.
Эцсийн дүнг гаргах нь:
Тухайн оюутны Гэрийн судлал, Бүлгийн цугларалт ба Цээжлэх ишлэлийн үнэлгээг хооронд нь нэмээд, гурaвт хувaaвaл эцсийн дүн гaрaх болно. 80-аaс дээш оноо aвбaл амжилттай төгсөнө.
Гэхдээ эцсийн дүн нь 80-аас дээш оноотой байсан ч бүлгийн цугларалтаас ХОЁРООС ДЭЭШ УДАА тасалсан тохиолдолд кредит олгохгүй.