Паулын амьдрал ба захидлууд—1
Эхэн үе ба илгээлтийн анхны аялал
Паулын амьдрал ба захидлууд 1-р сурах бичгийн гэртээ хийх хичээл Есүс Христийн амьдрал цуврал сурах бичигтэй харьцуулахад илүү хөнгөн бөгөөд энэ хичээлтэй холбоотой дадлага ажлын дэвтэр байхгүй. Харин хөтөлбөрт тавигдах нэг шаардлага нь бүлэг хүмүүсийг Төгс төгөлдөр амь сургалтаар хөтлөн дагалдуулах явдал юм. Ингэснээрээ бусдыг дагалдуулах туршлагатай болно. Мөн Төгс төгөлдөр амь хичээлийн бүлгийг хөтлөхийн тулд, МТӨС-ийн анхан шатны хөтлөгч бэлтгэх сургалтад амжилттай суусан байх ёстой. Энэхүү хичээл нь танилцах цугларалт, хичээлийн арван дөрвөн цугларалт, шалгалт өгөх цугларалт буюу нийтдээ арван зургаан цугларалттай. 15 долоо хоногтой, 2 кредит олгох хичээл болно. Сургалтын зорилго нь Паулын гол үзэл баримтлалуудыг ойлгож мэдэх, галатчуудад бичсэн захидлыг гүнзгийрүүлэн судлах юм. Үүгээр оюутныг хоньчлох үйлчлэлд бэлтгэдэг.
Сурах бичгийн тойм
- Паул: Харь үндэстэнд илгээгдсэн элч; Галатчуудад бичсэн Паулын захидал; Галат дахь чуулган
- Саулын (Паул) мэндэлсэн ба хүүхэд нас; Абрахам: Саулын Библийн баатар; Итгэлээр зөвтгөгдсөн нь
- Саулын залуу нас; Гамалиелын коллеж; Хуулийг зөв хэрэглэх нь
- Саул: Фарисай, Хавчигч, Хараалаас золигдсон нь
- Саул Христэд итгэсэн нь; Элчээр бэлтгэгдсэн нь, Амлалтын өв залгамжлагчид
- Эхэн үе: Тарс хот, Зохистой цаг, Хөвгүүд ба өв залгамжлагчид
- Антиох руу нүүсэн нь, Титийн хамт Иерусалим руу туслахаар очсон нь, Хананууд нурсан нь
- Галатыг зорих замдаа Кипрт буусан нь, Паул Галатад очсон нь, Пасторын халамж
- Паул Галат хотод тунхагласан нь, Паул Галатад зовлон амссан нь, Паулын элчийн эрх
- Антиохт буцаж ирсэн нь, Ханануудыг дахин босгосон нь, Паулын элчийн эрх
- Боолчлолоос чөлөөлөгдсөн нь, Паулын мэдээ, Галат номын ерөнхий төлөвлөгөө
- Христ биднийг чөлөөлсөн нь, Бурханы нигүүлсэл, Сүнсний үр жимс
- Махан биеийн хүслээр захируулдаг итгэгчид, Сүнсээр удирдуулдаг итгэгчид, Үгийг тарих нь, Загалмайгаар сайрхах нь
- Иерусалимын Зөвлөл, Паулын илгээлтийн бусад аяллууд, Галат номыг пасторын хэрэгцээнд ашиглах нь