Шинэ элсэлт
Азийн Теологийн Холбооны Магдлан итгэмжлэгдсэн Теологийн Өргөтгөсөн Сургууль
Христэч Үйлчлэлийн Сертификат олгох хөтөлбөрийн ангид элсэхийг урьж байна
Хөтөлбөрийн зорило:
Азийн Теологийн Холбооноос магдлан итгэмжлэгдсэн Христэч Үйлчлэлийн Сертификат олгох хөтөлбөр нь чуулган-нийгэмд идвэхтэй үйлчилдэг үйлчлэгчид, чуулганы ахлагч, удирдагчдыг бэлтгэх зорилготой.
Элсүүлэх чиглэл:
- Анхан шатны сургалтын багц хөтөлбөр
- Илгээлтийг өөриймсүүлэхүй
- Жижиг бүлгийн удирдагчийг хөгжүүлэх хөтөлбөр
- Хүүхдийн цуглааны багшыг хөгжүүлэх хөтөлбөр
Суралцах хэлбэр:
Тухайн суралцагч эрхэлсэн ажил, үйлчлэлээсээ хөндийрөлгүйгээр библийн сургуулийг дүүргэх болно.
-Эхний алхам ТӨС-ийн ном сурах бичгээ гэрээрээ судлан суралцана энэ нь танд суурь онолын мэдлэг, мэдээлэл болж өгнө.
-Хоёр дахь алхам.Та хөтлөгчөөр удирдуулсан долоо хоног бүрийн бүлгийн цугларалтанд хамрагдах ба энэ нь танд сурсан зүйлсээ батжуулах, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох, бусдаасаа суралцах зэрэг таатай нөхцлийг бий болгоно.
-Гурав дахь алхам. Та дадлага ажлаар дамжуулан үйлчлэл болон амьдралаа хэрэгжүүлэн үр жимс гарган Эзэнийг алдаршуулахад суралцана.
Элсэгчдэд тавигдах шаардлага:
- Оюутан бүрэн бус дундаас дээш боловсролтой байх
- Долоо хоногт нэг өдөр 3-4 цаг суралцах боломжтой байх
- Долоо хоногт 1 удаа дадлага ажил хийх
Бүрдүүлэх материал:
- Анкет /Маягт МТӨС –өөс авах/
- Пастор ахлагчийн зөвшөөрөл, тодорхойлолт
- Оюутны хувийн гэрчлэл
- Цээж зураг /2 хувь/
Шалгаруулалт:
Бичгийн шалгалт
Ярилцлага гэсэн 2 шаттай байна
Христэч Үйлчлэлийн Сертификат олгох хөтөлбөрийн 2013 оны эхний улирлын элсэлтийн шалгаруулалтын хуваарь
|
Бүртгэл, шалгаруулалт
|
Өдөр, хугацаа |
Тайлбар |
1
|
Элсэлтийн бүртгэл |
2012.12.01-с 28-ны өдрүүдэд |
МТӨСТ-ийн байранд бүрдүүлэх материалуудыг бүрэн бүрдүүлэж өөрийн биеээр ирж бүртгүүлнэ. |
2
|
Бичгийн шалгалт |
2013.01.03 -нд 10.00-12.00 цагт
|
|
3
|
Ярилцлага |
2013.01.04 -нд 10-цагт шалгаруулалт эхлэнэ |
Өмнөх шатны шалгаруулалтанд тэнцсэн элсэгч ярилцлагад орно. |
Дээрхи элсэлттэй холбогдуулан асууж лавлах зүйл гарвал
МТӨС –ийн 70150020, 99742616 утсаар холбогдох мөн info@teemongolia.mn цахим хаягаар бидэнд хандаарай.