Номлох ухаан

Сонгон суралцах хичээл

Номлох ухаан нь чуулганы төлөвшсөн итгэгчдэд болон удирдагчдыг үр нөлөөтэй зааж, номлох үйлчлэлд сурган бэлтгэх зорилгыг хангахад чиглэсэн эрчимт сургалт юм. Тус хичээл нь танилцах цугларалт, хичээлийн арван хоёр цугларалт, нийтдээ арван гурван цугларалттай, 12 долоо хоногийн, 2 кредиттэй сургалт болно. Бүлгийн оюутан бүрийн хийсэн дадлага ажлыг сайн шалгахын тулд бүлэг доторх оюутны тоог хязгаарлах хэрэгтэй. Энэ сургалт Есүс Христийн амьдрал сургалтаас өөр. Учир нь энэ бол зөвхөн санаа бодлоо солилцох хичээл биш, харин оюутан бүрд хувийн чадвараа болон сул талаа засаж сайжруулахад нь туслахад илүү их анхаардаг. Тийм учраас хөтлөгч оюутан бүртэй хувьчлан ажиллах нь маш чухал. Иймд бүлэг хамгийн дээд тал нь зургаан хүнтэй байх ёстой.

Суран бичгийн тойм

  1. Библийн багц ишлэл ба зорилго
  2. Тайлбарлах ба хандуулах нь
  3. Дүрслэлийг ашиглах нь
  4. Оршил ба дүгнэлт
  5. Номлолыг бэлдэх нь
  6. Номлогчийн хийх бэлтгэл
  7. Номлох нь
  8. Библийг тайлбарлах нь: Библи судлал
  9. Библийг тайлбарлах нь: Дөрвөн дүрэм
  10. Библийг тайлбарлах нь: Болгоомжлох гурван зүйл