Миний хургануудыг тэжээ

Сонгон суралцах хичээл

Хүүхдийн цуглааны багш нарт зориулсан энэ сургалтын эхний гурван долоо хоногт хүүхдийн цуглааны үйлчлэлийн талаарх ерөнхий онолын мэдлэгийг олгох бөгөөд түүнээс хойш (4-9 дэх долоо хоногт) хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан Библийн хичээлийг хэрхэн бэлтгэж, яаж заах ёстой талаар түлхүү үзэх болно. Тус хичээл нь танилцах цугларалт, хичээлийн арван нэгэн цугларалт, шалгалт өгөх цугларалт нийтдээ арван гурван цугларалттай 12 долоо хоногийн, 2 кредиттэй хичээл юм.

Сурах бичгийн тойм

  1. Библийн багшийн агуу зорилго, Хүүхдүүдэд Библийн сургаал яагаад хэрэгтэй вэ?
  2. Хүүхдүүд хэрхэн Христийн дагалдагчид болох вэ?
  3. Хүүхдийг ойлгохуй
  4. Библийн хичээлийн дөрвөн алхам, Библийн хичээлд бэлтгэх нь
  5. Сургалтын материалууд
  6. Эхлэл алхам, Дадлага ажил
  7. Библийн түүхийн алхам, Дадлага ажил
  8. Түүхийг сэргээн давтах алхам, Дадлага ажил
  9. Хэрэгжүүлэлтийн алхам, Дадлага ажил
  10. Бүлгийн зохион байгуулалт, Библийн багшийн харилцаа
  11. Хүүхдийн хөтөлбөрийг төлөвлөх ба зохион байгуулах, Цаашид хийж болох төслүүд
  12. Төгсөлтийн шалгалтад зориулсан давтлага, Таны шийдвэр