Сертификатны шатны сургалт

ХРИСТЭЧ ҮЙЛЧЛЭЛИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ ХӨТӨЛБӨР энэ хөтөлбөр нь 2009 оны 10 сард Азийн Теологийн Холбооноос магдлан итгэмжлэгдсэн хөтөлбөр юм.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

МТӨС-ийн сертификатын шатны хөтөлбөр нь чуулган-нийгэмд идэвхтэй үйлчилдэг, хөдөө орон нутгийн чуулгануудын ахлагч, удирдагчыг бэлтгэх зорилготой.
“ХРИСТЭЧ ҮЙЛЧЛЭЛИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ” СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ ТОЙМ
ҮНДСЭН ХИЧЭЭЛ
СУРГАЛТЫН НЭГ ДЭХ ЖИЛ
Есүс Христийн амьдрал-1 Оршил ба нялх үе
Есүс Христийн амьдрал-2 Бэлтгэл жил
Есүс Христийн амьдрал-3 Нэрд гарсан жил
СУРГАЛТЫН ХОЁР ДАХ ЖИЛ
Есүс Христийн амьдрал-4 Зовлонгийн жил
Есүс Христийн амьдрал-5 Сүүлчийн долоо хоног
Есүс Христийн амьдрал-6 Амилсан үе
СУРГАЛТЫН ГУРАВ ДАХ ЖИЛ
Паулын амьдрал ба захидлууд-1 Эхэн үе ба илгээлтийн анхны аялал
Дагалдуулах дадлага ажилаар: МТӨС-ийн анхан шатны “төгс төгөлдөр амь” хичээлийг хөтлөх
Паулын амьдрал ба захидлууд-2 Илгээлтийн хоёр дахь аялал шоронд хоригдсон үе ба түүний үхэл
СУРГАЛТЫН ДӨРӨВ ДЭХ ЖИЛ
Христитгэлт гэр бүлийн амьдрал
Сүнсний ертөнц
Сонгон хичээлээс доод тал нь 3,5 кредит авна.
Сертификатын шатны хөтөлбөрийг дүүргсний дараа ярилцлага хийнэ.
СОНГОН СУРАЛЦАХ ХИЧЭЭЛ
Номлох ухаан
Үйлчлэлд бэлтгэж, удирдах нь
Миний хургануудыг тэжээ
Ажлын ертөнц
Далагдуулах дагалага ажил: МТӨС-ийн анхан шатны “Төгс төгөлдөр гэрэл” хичээлийг хөтлөх.
ЕСҮС ХРИСТИЙН АМЬДРАЛ СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛАГА
Матайн бичсэн Сайн мэдээ болон Үйлс номон дээр тулгуурлан бичсэн энэхүү цуврал 6 сурах бичиг нь Христийн амьдралыг бүхэлд нь эмх цэгцтэй, он дарааллын дагуу судлахад зориулан эмхэлсэн бөгөөд сурсан зүйлсээ амьдралдаа шууд хэрэгжүүлсэнээр итгэлийн амьдралд олон өөрчлөлт гарах болно.
Энэхүү сургалтын зорилго нь Христэч амьдрал утга учир, үйлчлэлийн бүх л суурь ойлголт болон сахилгажуулалтай танилцуулахад оршино.
ЕСҮС ХРИСТИЙН АМЬДРАЛААС СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС
Сайн Мэдээний дөрвөн номыг харьцуулан дүн шинжилгээ хийх
Христийн үйлчлэлийг Хуучин гэрээний үүднээс ойлгох
Системчилсэн теологийн тойм ойлголтыг авах
Христийн шашины сургаалуудыг бусад шашинуудынхтай харьцуулан судлах
Судлах, тунгаан бясалгах, хэрэгжүүлэх арга барилтай танилцах
Нутгийн чуулганд хийж болох бодит үйлчлэлүүдийг онцлон үзэх
ПАУЛЫН АМЬДРАЛ БА ЗАХИДЛУУД-1
Үйлс ба Галат ном дээр сэдэвлэн бичигдсэн. Паулын мэндэлсэн ба Тарс Антиох хотуудад амьдарч байсан үеийн тухай. Мөн анхны илгээлтийн аялалын бичигдсэн.
ПАУЛЫН АМЬДРАЛ БА ЗАХИДЛУУД-2
Үйлс, 1 ба 2 Коринт, Филемон, 1 ба 2 Тесалоник, 1 ба 2 Тимот номууд дээр сэдэвлэх бичигдсэн. Паулын хоёр дах илгээлтийн аялал ба холбоотой хүмүүс, түүний очсон газар нутгийн тухай өгүүлнэ.
ПАУЛЫН АМЬДРАЛ БА ЗАХИДЛУУД-3
Үйлс ном болон бусад захидлууд дээр сэдэвлэн бичигдсэн. Паулын гурав дахь аялал болон шоронд хоригдсон хийгээд итгэлийнхээ төлөө амиа алдсан тухай өгуулдэг.
ХРИСТИТГЭЛТ ГЭР БҮЛИЙН АМЬДАРЛ
/Энэхүү сурах бичиг одоогоор туршилтын бүлгээр хийгдэж байна./ Энэ сурах бичигт гэрлэлт, гэр бүлийн амьдрал болон гэрлэх хосоо сонгох, гэр бүл дэх харилцааг босгон байгуулах, гэр бүлийн санхүү, эцэг эх байх, гэр бүлийнхээ итгэгч бус гишүүдтэй хэрхэн харилцах зэрэг гэр бүлтэй холбоотой асуудлуудын талаарх Библийн зарчмуудыг судлана.
СҮНСНИЙ ЕРТӨНЦ
Өдөр тутмын амьдралд Сатан болон муу сүнсний бүхий л сорилт, уруу татлагыг эсэргүүцэн тэмцэх, янз бүрийн шашинлаг зан үйл болон муу сүнсний элдэв үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүст зөвөлгөө өгөх ба Эзэн Есүс Христийн тусламжтайгаар аливаа муу хүчний хүлээснээс хүмүүсийг чөлөөлөх зорилготойгоор бичсэн сурах бичиг юм.