Сонгон сурах хичээлүүд

СОНГОН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Чуулганы үйлчлэгчдийн үйлчлэлийг илүү үр дүнтэй болгох зорилготой.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:
Оюутан сонгон суралцах хөтөлбөрийн сургалтаас хувийн болон чуулганы хэрэгцээ, шаардлагын дагуу бүлгээр сонгон суралцах боломжтой. Мөн “Христэч үйлчлэлийн сертификат” олгох хөтөлбөрийг дүүргэх зорилгоор сонгон суралцана. Сургалт бүр онол дадлага хосолсон учир чуулганы үйлчлэлтэй тань хамгийн ойр, үр дүнтэй байж чадах болно.
СУРГАЛТУУД
МИНИЙ ХУРГАНУУДЫГ ТЭЖЭЭ
Хүүхдийн цуглааны багш нарт зориулсан энэ сургалтыг “Ирээдүй эхлэл” төвтэй хамтран явуулдаг. Сургалтын эхний гурван долоо хоногт хүүхдийн цуглааны үйлчлэлийн талаарх ерөнхий онолын (Библийн) мэдлэгийг олгох бөгөөд түүнээс хойш (4-9 дэх долоо хоногт) хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан Библийн хичээлийг хэрхэн бэлтгэж, яаж заах ёстойг илүүтэй үзэх болно. Оюутан  гэрээр онолын мэдлэгээ сурч, бүлгийн цугларалт дээр ажиглалт ба дадлага хийнэ.
12 долоо хоногийн сургалт

НОМЛОХ УХААН
Энэ нь чуулганы төлөвшсөн итгэгч, удирдагчдыг үр нөлөөтэй зааж номлох үйлчлэлд сурган бэлтгэх зорилгыг хангахад чиглэсэн амьдралд дөхөмтэй, эрчимт сургалт болно.

НОМЛОХ УХААН сургалтаас сурах зүйл:
Библийн багц ишлэл ба зорилго
Тайлбарлах ба хандуулах нь
Дүрслэлийг ашиглах нь
Оршил ба дүгнэлт
Номлолыг бэлдэх нь
Номлогчийн хийх бэлтгэл
Номлох нь
Библийг тайлбарлах нь
Библи судлах
Дөрвөн дурэм
Болгоомжлох гурван зүйл 12 долоо хоногийн сургалт

ҮЙЛЧЛЭЛД БЭЛТГЭЖ УДИРДАХ НЬ
Нутгийн чуулганы удидагч, үйлчлэгч гишүүдэд зориулсан онол-дадлага хосолсон сургалт юм. Та энэ сургалтаар, Библийн зарчмын дагуу цуглааны мөргөлийн үйл ажиллагааг эмх замбарааттай төлөвлөж бэлтгэн, амьд халуунаар удирдан хөтлөх нь ямар ач холбогдолтой болохыг олж мэдэх болно. Үйлчлэл чухам юуг зорьж, юуг үзүүлж, юуг агуулсан байх ёстойг та эндээс мэднэ.
Үүгээр та нээлт, магтаал, уучлалын баталгаа, гэрчлэл ба итгэлийн өчил, талархал ба өргөл мэдээлэл ба гуйлт, Библи уншлага ба сургаал, ивээлийн залбирал, нүглээ хүлэээн зөвшөөрөх зэрэг мөргөлийн хэлбэрүүдийг судална. Энэхүү сургалтанд зарим нэгэн тусгай үйлчлэлүүдийг багтаасан байгаа.
Үүнд:
Эзэний Зоог (Ариун Нэгдэл)
Баптисм
Сүй тавих ба гэрлэлт
Гэр бүлд хийгдэх үйлчлэлүүд
Гашуудал гүйцэтгэх ёслол ба оршуулга
Бусад үйлчлэлүүд (улирлын шинжтэй, талархлын гэх мэт) 10 долоо хоногийн сургалт

АЖЛЫН ЕРТӨНЦ
Энэ сургалт нь ажил хөдөлмөрийн талаарх Библийн ойлголт, Бурханы ажлын тухай, Бурхантай хамт, ажил дээрээ эрх мэдлээ хэрхэн ашиглах тухай болон ажилгүй хүмүүсийн тухай өгүүлдэг.
7 долоо хоногийн сургалт Одоогийн байдлаар бэлтгэгдэж байна.