Судалгааны номнууд

МТӨС-ӨӨС ЭРХЛЭН ГАРГАЖ БУЙ НЭМЭЛТ МАТЕРИАЛУУД

ШИНЭ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ

nt_commentaryШинэ гэрээний Хэрэглээний тайлбар толь нь Шинэ гэрээний текстийг судлахад зориулсан уншихад хялбар, эгэл амьдралд ойр бүтээл юм.

Энэ тайлбар тольд:

Христ итгэлийн үндсэн ойлголтуудын талаар бичсэн ерөнхий нийтлэл, Шинэ гэрээний ном тус бүрийн танилцуулга, Үгсийн тодруулга, Библийн текстийн талаарх тодорхой тайлбар, Библийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бичсэн тайлбар зэрэг орсон болно.

Номын үнэ: 20000₮

ЭСИЙН БҮЛГИЙН ТЭСРЭЛТ

Эсийн бүлгийн тэсрэлт нь эсийн бүлгийн үйлчлэлийн талаар урьд өмнө бичигдэж байсан номуудаас хамгийн их судалгаа хийж бичигдсэн, маш бодитой, хэрэгжүүлж болохуйц ном болжээ. Иоел Комиский нь төөрсөн хүмүүст маш амжилттай хүрч үйлчилж байгаа жижиг бүлгүүд, чуулганууд дээр очиж судлан, дэлхийн олон орноор аялсан юм.

Тэрээр энэхүү амжилтын нууцыг олсон бөгөөд үүнийгээ энэ номдоо маш нээлттэй хуваалцан бичжээ. Хэрвээ та жижиг бүлгийн удирдагч бол энэхүү номыг шимтэн уншаарай! Энэ ном танд урам зориг, даган дууриах жишээ, идэвхтэй жижиг бүлгийн амьдрал, өсөлтөд зориулсан тодорхой алхмуудыг өгөх болно. Энэ нь бестселлер (хамгийн гүйлгээтэй) ном болжээ.

Номын үнэ: 5000₮

ХУУЧИН ГЭРЭЭГ ТАНИЛЦУУЛAХУЙД

Хуучин гэрээг танилцуулхуйд хэмээх энэ ном анх 1987 онд хэвлэгдэн гарснаасаа хойш мэдээллийн багтаамж хийгээд ойлгомжтой байдлаараа оюутан сурагчид болон нийт уншигчдын талархлыг хүлээсээр байгаа билээ. Уг номын 2000 оны шинэчлэгдсэн хэвлэлтийг (2 дахь хэвлэлт) монгол хэлнээ орчуулан уншигч таны гэгээн мэлмийд өргөн барьж байна.

Энэ номд Хуучин гэрээний хамгийн сүүлийн үеийн судалгааг танилцуулсан бөгөөд онцгойлон Израиль үндэстэн хэрхэн бүрэлдэн тогтсон тухай түүхтэй холбоотой сэдвийг дэлгэрэнгүй өгүүлсэн. Түүнчлэн Хуучин гэрээний үеийн хүмүүсийн сүнсний амьдрал хийгээд сүсэг бишрэлийн хувьд эрхэмлэдэг зүйлийн талаар гайхалтай баримт материалуудыг багтааснаас гадна дэд хуулийн гол номуудын тухай тайлбарлан хүүрнэснийг та эндээс харах болно. Мөн өнөөдөр ч чухалд тооцогддог үндэстний цэвэрлэгээ гэх мэт ёс суртахууны зарим асуудлыг Хуучин гэрээнд хөндөж байсан тухай өгүүлж, тэдгээр асуудалд дүн шинжилгээ хийжээ.

Хуучин гэрээг танилцуулхуйд хэмээх энэ ном нь Иудейн христитгэлийн уламжлалд бодит нөлөө үзүүлсэн бичвэрүүдийн (Хуучин гэрээний номууд) гайхалтай сайн танилцуулга бөгөөд үүнд газрын зураг, бүдүүвч зураг, гэрэл зургийг олноор ашигласан байна.

Номын үнэ: 18000₮

БИБЛИЙН ЗУРАГТ ТАЙЛБАР ТОЛЬ

Олон хүмүүс Библийг илүү сайн таньж мэдэхийг хүсдэг ч түүнийг ойлгоход санаснаар тийм амаргүй байдаг билээ. Энэхүү зурагт тайлбар толь нь сүүлийн 33 жилийн турш тоо томшгүй олон хүмүүст Библийг амьд, үр нөлөөтэй болгоход тусалсан бөгөөд таньд ч тийнхүү үр өгөөжөө өгөх болно.

Энэ толь нь 30 гаруй хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар борлуулагдсан бөгөөд Библийн хамгийн сайн лавлах ном хэмээн олны таашалд нийцсэн байна. Харин одоо үүнийг монгол хэлээр унших боломжтой боллоо.Энэхүү гуравдахь хэвлэлийг (монгол хэлээр орчуулагдсан анхны хэвлэл) нэг дэх болон хоёр дахь хэвлэлийн нэмэлт текст, зураг, дүрслэл, газрын зураг, хүснэгт төдийгүй олон улсын тэргүүлэх зэргийн эрдэмтдийн бичсэн нийтлэлүүдээр баяжуулан дэлгэрүүлсэн болно.

Энэхүү Библийн зурагт тайлбар толь нь:

680 хуудас, түлхүүр үгс ба тухайн үйл явдлын утга, тайллын талаар тайлбарласан тэмдэглэл бүхий Библийг хэсэг хэсэг нь тайлбарласан лавлах
Библи дэх газар орон болон үйл явдлуудын археологийн ба түүхэн нөхцөл байдал, Библийн нөлөө бүхий, чухал хүмүүсийн тухай судалгаа, Хуучин ба Шинэ гэрээг бүрдүүлдэг утга зохиолын янз бүрийн хэлбэрүүд гэх мэт өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан 126 нийтлэл.
Библийн ертөнц болон түүнд гардаг хүмүүсийг бодитой болгон харуулах зорилгоор 700 гаруй өнгөт зураг болон дүрслэл.
Тухайн эх бичигт өгүүлэгдэх Библийн үйл явдлууд хаана болсныг харуулах үүднээс 68 газрын зураг.
Зурагт тайлбар хэлбэрээр түүхийн болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн тулд 20 бүдүүвч.
Библийн чухал хүмүүс, газар орон, үйл явдал болон сургаалыг жагсаасан, мөн энэхүү Зурагт тайлбар толийн бүхий л хэсгийн индекс болох Нэр томьёоны тайлбар зэргийг агуулна
Номын үнэ: 30000₮

ҮНЭНИЙГ МЭД

“Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө” гэж Есүс хэлэв.

Христитгэгчид Бурханыг болон Түүний үнэнийг хэдийнээ таньж мэдэж эхэлжээ. Энэхүү чөлөөлөгч үнэний мэдлэг дотор өсөж төлөвшихөд тань энэ ном та бүхэнд туслах болно. Учир нь “Үнэнийг мэд” хэмээх энэ ном Бурханы Үгийн тухай агуу сэдвийг хөндөж, тэдгээр нь хоорондоо хэрхэн яв цав таарч байгааг дэлгэн харуулах болно.

Номын хэсэг бүр Библийн үнэнийг өөр өөр талаас нь авч үзсэн бөгөөд тухайн сэдвийг цаашид гүнзгийрүүлэн судлах, ойлгосон зүйлээ бататгахад нь уншигчдад туслах зорилгоор хэсэг тус бүрийн ард тухайн сэдэвтэй холбоотой ишлэл, асуултуудыг оруулж өгснөөс гадна нэмж унших ном материалын жагсаалтыг өгсөн болно. Мөн түүнчлэн Библийн сургаал амьд Бурханыг дээдлэн хүндлэх зам уруу биднийг хэрхэн уриалан дуудаж, хөтлөн дагуулдаг болохыг харуулсан практик хэрэгжүүлэлтийн хэсгийг онолын хэсэг бүрийн төгсгөлд оруулсан байгаа.

Номын үнэ: 15000₮

ТҮҮХИЙН БАЛАРХАЙ ЖИМЭЭР

 

Номын үнэ: 20000₮

 

 

 

Дээрх номнуудыг Христэч номын дэлгүүгээр борлуулж байгаа.
“СЮ” Библийн номын дэлгүүр Утас:328775
“Ерөөлийн суваг” ном бэлэг дурсгалын дэлгүүр Утас: 11-451862, 976-99824535
Webshop: http://www.blessing.mn/
“Ерөөлийн зам” номын дэлгүүр Утас: 9187 5075
“IVP” номын дэлгүүр Утас: 7015 2872, 8806 1108