Үйлчлэлд бэлтгэж удирдах нь

 

Сонгон суралцах хичээл

Энэ нь чуулганы удирдагч, үйлчлэгч гишүүдэд зориулан гаргасан онол, дадлага хосолсон сургалт юм. Энэ материалаас Библи дээр суурилсан цуглааны эмх цэгцтэй  мөргөлийн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, бэлтгэж, амьд халуун удирдаж, хөтлөхийн ач холбогдлыг харуулсан маш үр нөлөөтэй, сонирхолтой аргаар бэлтгэсэн сургалтыг үзэх болно. Үйлчлэл чухам юуг зорих ёстойг, юуг үзүүлэх, юуг дотроо агуулж багтаасан байх ёстойг үзнэ. Үүгээр оюутан нээлт, магтаал, нүглээ хүлээн зөвшөөрөх үйл, уучлалын баталгаа, гэрчлэл, итгэлийн өчил, талархал, өргөл, мэдээлэл, залбирал, Библи уншлага, сургаал, ивээлийн залбирал зэрэг мөргөлийн хэлбэрүүдийг судална. Энэхүү сурах бичигт мөн зарим нэгэн тусгай үйлчлэлийг багтаасан. Үүнд: Эзэний зоог, Баптисм, Сүй тавих ба гэрлэлт, Гэр бүлд хийгдэх үйлчлэлүүд, Гашуудал гүйцэтгэх ёслол ба оршуулга, бусад үйлчлэлүүд гэх мэт. Тус хичээл нь танилцах цугларалт; хичээлийн ба оюутны дадлагыг дүгнэх болон нийт хичээлийн долоо хоногийн хугацаа оюутны тооноос шалтгаалан нийтдээ 7-8 долоо хоногийг хамарч, 1.5 кредит олгоно.

Сурах бичгийн тойм

  1. Үйлчлэлд хэрхэн бэлтгэх тухай
  2. Бурханыг алдаршуулах нь, Цуглааны хүмүүсийг нэгдүүлэн, барьж байгуулах нь
  3. Тусгай үйлчлэлүүд