Далд ертөнц – хуучнаар Сүнсний Ертөнц

Далд ертөнц – хуучнаар Сүнсний Ертөнц

Сургалтын дөрөв дэх жилийн хоёр дахь сурах бичиг; үндсэн хичээл

Хуучнаар: (1998) хичээлийн таван цугларалттай.

4 долоо хоногтой, 2 кредит

Шинээр: (2010) Танилцах цугларалт, хичээлийн арван цугларалт, шалгалтын цугларалт, нийтдээ арван хоёр цугларалт.

11 долоо хоногтой, 2 кредит

Сатан ба нүглийн эрхшээлд орсон, хүлэгдсэн хүмүүст Есүс Христийн өгөх эрх чөлөөг заах. Бид энэ сургалтаар өнөөгийн ертөнцөд Сатан бодитой оршин буйг, түүний үйл ажиллагааг үгүйсгэх эсвэл диавол ба түүний чөтгөрүүдтэй холбоотой элдвийн нууцлаг хүч чадал, ер бусын хэрэг явдлуудыг хэт шохоорхох туйлшралаас сэргийлэхийг зорьсон юм.

Бурханы ард түмнийг өдөр тутмын амьдралдаа Сатаны болон түүний бүхий л сорилт, уруу татлагын эсрэг хэрхэн тэмцэхэд, янз бүрийн шашны зан үйл, сүнсний элдэв үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүст зөвлөгөө өгөхөд, Эзэн Есүс Христийн чөлөөлөх хүчний туслалцаатайгаар элдвийн хүлээснээс ангижрахад туслах зорилгоор энэ сургалтыг бэлтгэсэн юм.

Хичээлийн гарчиг: Хуучнаар Сүнсний ертөнц (1998)

1 Эхэнд

2А Сатан бол дайсан;

3А Сүнсний онцгой аюултай байдал (А) Үхэл, зовлон бэрхшээл, хараал, 3Б Сүнсний онцгой аюултай байдал (Б) Ирээдүй, өвчин, Сатаны хүлээс

4А Сатаны довтолгооны аргууд (А) Гадна талаас: сорилт; 4Б Сатаны довтолгооны аргууд (Б) Дотор талаас: чөтгөрт эзэмдүүлэлт

5А Ялган таних нь; 5Б Бид хэнд итгэдэг вэ?

Хавсралт 1: Бидний амьдралд дайсны хүлээс буй эсэхийг шалгах жагсаалт

Хавсралт 2: Муу сүнснээс чөлөөлөгдөх үйл ажиллагааны загвар

Хавсралт 3: Сүнсний ертөнцийн сэдэвтэй холбогдуулан унших нэмэлт материалууд

Хуучнаар Сүнсний ертөнц (1998)

Хичээлд тавигдах шаардлагууд:

Кредит авахын тулд, нийтдээ 80% буюу түүнээс дээш оноо авах ёстой.

Гэрийн судлал:

Бүх шaлгaх асуултад хариулж, өгөгдсөн aжлыг бүрэн хийсэн бол 100 оноо. Шaлгах асуултад хариулж хийгээгүй тохиолдол бүрд 100 оноогоос 20 оноо хaснa.

Бүлгийн цугларалт:

Тогтмол ирсэн бол 100 оноо, тасалсан юм уу байхгүй байсан тохиолдол бүрд 20 оноо хaснa.  Энэ бол богино хугацааны сургалт учраас НЭГЭЭС ДЭЭШ УДАА ТАСАЛБАЛ КРЕДИТ ОЛГОХГҮЙ.

Цээжлэх ишлэл:

Өгөгдсөн бүх ишлэлийг цээжилсэн бол 100 оноо; ишлэл цээжлээгүй тохиолдол бүрд 100 оноогоос 10 оноо хасна.

Эцсийн дүнг гаргах нь:

Тухайн оюутны гэрийн судлал, бүлгийн цугларалт ба цээжлэх ишлэлийн үнэлгээг хооронд нь нэмээд, гурaвт хувaaвaл эцсийн дүн гaрaх болно. 80-аaс дээш оноо aвбaл амжилттай төгсөж, 2 кредит авна.

Гэхдээ эцсийн дүн нь 80% буюу түүнээс дээш оноотой байсан ч бүлгийн цугларалтаас НЭГЭЭС ДЭЭШ УДАА тасалсан тохиолдолд кредит олгохгүй.

Шинээр Далд ертөнц (2010)

Хичээлд тавигдах шаардлагууд:

Кредит авахын тулд, нийтдээ 80% буюу түүнээс дээш оноо авах ёстой.

Нийт үнэлгээ хэрхэн тооцох тухай:

Гэрийн судлал:

Төгсөлтийн шалгалт авахаас өмнө бүх хичээлийг хийж дууссан байх ёстой. Бүх шaлгaх асуултад хариулж, өгөгдсөн aжлыг (дунд нь цээжлэх ишлэл) бүрэн хийсэн бол 100 оноо. Шaлгах асуултад хариулж хийгээгүй тохиолдол бүрд 6 оноо хaснa. Цээжлээгүй ишлэл бүрд 4 оноо хасна.

Бүлгийн цугларалт:

Тогтмол ирсэн бол 100 оноо. Тасалсан юм уу байхгүй байсан тохиолдол бүрд 100 онооноос 10 оноо хaснa.

ХОЁРООС ДЭЭШ УДАА ТАСАЛБАЛ КРЕДИТ ОЛГОХГҮЙ.

Дадлага ажил:

Төгсөлтийн шалгалт авахаас өмнө бүх дадлага ажлыг хийж дууссан байх ёстой. Бүх өгөгдсөн aжлыг бүрэн хийсэн бол 100 оноо. Долоо хоногийн дадлага ажлыг хийгээгүй тохиолдол бүрд 10 оноо хaснa.

Төгсөлтийн шaлгaлт:

Оюутан бүх хичээлийг болон дадлага ажлыг хийж дууссан тохиолдолд төгсөлтийн шалгалт өгөх эрхтэй. Нийт оноо 100 оноо

Эцсийн дүнг гаргах нь:

Тухайн оюутны Гэрийн судлал, бүлгийн цугларалт ба төгсөлтийн шaлгaлтын үнэлгээг хооронд нь нэмээд, гурaвт хувaaвaл эцсийн дүн гaрaх болно. 80-аaс дээш оноо aвбaл амжилттай төгсөж,  2 кредит авна.

Гэхдээ эцсийн дүн нь 80-аас дээш оноотой байсан ч бүлгийн цугларалтаас ХОЁРООС ДЭЭШ УДАА тасалсан тохиолдолд кредит олгохгүй.