Category Archives: Нийтлэл/Мэдээ

Зүүн Бүсийн аялал

1-р сарын 12-18ны өдрүүдэд МТӨСТ-ийн Зүүн Бүсийн аялал болж өнгөрлөө. Аялалаар Дорнод аймагт Хөтлөгч Бэлтгэх Сургалтыг зохион байгуулсан ба сургалтанд Амьдралын Гэгээ, Өөрчлөлт Монгол Дорнод, Амийн Үүд чуулгануудаас нийт 9 хүн хамрагдаж ТӨС-ийн бүлэг хөтлөх эрхээ гардан авлаа. Мөн Дорнод хамтын ажиллагааны баг /ХАБ/ удирдагч нартай уулзаж Дорнод аймагт нутгийн библийн сургууль эхлүүлэх тухай ярилцсан нь аялалын онцлох үйл явдал байлаа.