All posts by Ochma

ХӨТЛӨГЧДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ КЛУБ

Өнгөрөгч сараас эхлэн МТӨСТ-с “Хөтлөгчдийг Хөгжүүлэх Клуб”-г зохион байгуулж эхэллээ. Анхны клубын уулзалтанд 30-н хөтлөгчид оролцсон бөгөөд Эзэн дотор танилцаж, нөхөрлөн, туршлага солилцлоо. Мөн хамтдаа энэ жил шинээр хэвлэгдэн гарах “Бурхантай Харилцах нь” сурах бичгийн нэг хичээлийг жишээ болгон суралцсан сайхан цаг байлаа. Цаашдаа энэхүү “Хөтлөгчдийг Хөгжүүлэх Клуб”-г улирал бүрт зохион байгуулах болно.

Хөтлөгчид бүлэг хөтлөхийн давуу тал болон бэрхшээлтэй зүйлсийнхээ тухай бичиж байгаа нь
Зочин пастор Ууганбаяр ТӨС-ийн хөтөлбөрийн тухай туршлагаасаа хуваалцаж буй нь
t

“Хөтлөгчдийг Хөгжүүлэх Клуб”

МТӨСТ-ийн Бүлэг Хөтлөгч нарыг хөгжүүлэх “Хөтлөгчдийн Клуб”-т та бүхнийг урьж байна. 
Та бүлэг удирдах чадвараа хөгжүүлэх, бүлэг удирдахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхийг хүсч буй бол бидэнтэй нэгдээрэй.

Зорилго: ТӨС-ийн хөтлөгчид хоорондоо танилцах, нөхөрлөх, хуваалцах, суралцах, хөгжих зорилготой. 
Хэзээ: 2019.02.28-ны Пүрэв гарагт 18:00 цагаас
Хаана: JCS байгууллагын хурлын зааланд
Холбоо барих: 7700-3737; 8965-3276